Guest Speaker visits Boldbaatar D. /founder of Gegee Education Center/

Guest Speaker visits Boldbaatar D. /founder of Gegee Education Center/


Our high school students taking Chinese as a foreign language received tips and tricks on how to learn Chinese faster by Chinese linguist and translator, and founder of Gegee Education Center, Mr. Boldbaatar D., during his recent visit to ASU. Mr. Boldbaatar is known for his translation work into the Mongolian language of renown novels such as Wolf Totem, Romance of the Three Kingdoms, and The Catcher in the Rye. 



БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРЛӨӨ

Өнөөдөр Зайсанд орших Америк сургуулийн хятад хэлийг сонгон суралцаж байгаа хүүхдүүдтэй уулзаж уг хэлийг хэрхин амжилттай сайн суралцах талаар зөвлөлгөө өгч ярилцав. 3 сараас 2 жилийн хугацаатай хятад хэлийг сонгон үзэж байгаа тэр хүүхдүүдийн төвшин миний санаж төсөөлж байснаас ч хавьгүй илүү байсан шүү. Өөр нэг хэлийг төгс сайн сурсан нь тэдэнд дараачийн хэлийг сайн суралцах сэтгэлзүйн бэлтгэл олгосон байж ч болох талтай. 
Даалгаваргүй, дүрэмгүй, хятад хэл үзэж байгаа атлаа ханз үсгийг тэр болгон голчилдоггүй атлаа нэг л мэдсэн ном уншаад кино ойлгодог болчихсон байдаг аргын нууц юу болох талаар тэдэнд ярьж өглөө. Улаанбаатарт амьдран суугаа цөөнгүй гадаад улсын иргэдийн хүүхдүүд монгол хүүхдүүдтэй мөр зэрэгцэн сураад бүр ижилдэн дассан байдаг ажээ. Урд эгнээнд сууж байсан нэг охин тийм найз нартаа миний лекцийн гол санааг төвөггүй, түгдрэлгүй орчуулан хүргэж байгааг харахад үнэхээр бахдам сайхан санагдаж байлаа.
Өрнө дахины тэргүүлэх том хэлийг ийм сайн сурсан хүүхдүүдээ дорно дахины хятад, япон хэлийг сайн суралцахад эцэг эхийн зүгээс ч анхааран өвөл зуных нь амралтаар манай «Гэгээ» боловсролын төвд сургах явдал цөөнгүй байдаг. Тус сургуульд манай Гэгээгийн шилдэг төгсөгч нарын нэг Түвшин шавь маань багшилж байгаа нь арга зүйгээ тайлбарлан таниулахад илүү дөхөмтэй санагдаж байлаа. 
Бид удахгүй Америк сургуулийн ахлах дунд ангийнханд «Гэгээ» боловсролын төвийн арга зүйг танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар ярьж тогтов. Уншигч та ч гэсэн түүнд хүрэлцэн ирж оролцох боломжтой шүү. Нөгөөдөр МҮЭСТО-д 13 цагт болох үнэ төлбөргүй лекцэнд та бүхнийг хүрэлцэн очиж оролцохыг энэ дашрамд урьж байна.


Published on: 2018/11/23