School Statement / Сургуулийн Мэдэгдэл
School Statement
During the coronavirus quarantine, we have been providing students with online education utilizing digital platforms such as Google Classroom and Zoom at both Elementary and Secondary, as well as Seesaw Learning at Elementary. The school administration has issued the following statements:
1. We are anticipating that our students will be able to attend school on campus regularly after quarantine, beginning April 1, 2020. We have moved Spring Break from April to the last full week of March (March 23-27). Therefore, starting April 1, students will be on a regular, five day school week schedule until June 19. This will be a busy time, so we ask that parents take steps to ensure their child remains healthy through proper nutrition and enough rest in order to be present for every class.
2. Classes will not be held on Saturdays. As ASU follows an American school calendar, our school year is longer than Mongolian public schools, which precludes the need to extend the school year beyond the planned last day of June 19. In addition, the ASU school day is longer than that of the public schools.
3. Please be aware that there will be a 10% discount off the cost of tuition for the second semester. This discount also includes new students enrolled in the second semester. There is an option to either receive the discount refund or for it to be applied toward next school year's seat guarantee.
4. We would also like to inform you that parents who have signed up and paid for bus services in the second semester will be reimbursed 50% of payments for February and March, with the remaining 50% designated for the bus company.
5. For the upcoming school year, the 2020-2021 school year’s calendar, tuition fees, and student/parent policies will be updated by the first week of April, 2020. These will be posted on the school's website: http://asu.edu.mn/.
Sincerely,
School Administration
Сургуулийн Мэдэгдэл
Корона вирусээс хамгаалж улс даяар карантин тогтоосон энэ үед манай сургууль онлайнаар Google Classroom, Zoom болон Seesaw зэрэг аппликейшныг ашиглаж бүх сурагчиддаа боловсролын үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Энэ үед сургуулийн захиргаа дараах шийдвэрийг гаргасныг та бүхэндээ хүргэж байна. Үүнд:
1. 2020 оны 4-р сарын 1-нээс эхлэн карантин тавигдаж сурагчид маань сургууль дээрээ ердийн хуваариар хичээллэх боломжтой болно гэж тааварлаж бид хаврын 4-р сарын амралтыг урагшлуулж 3-р сарын сүүлчийн 7 хоног (3-р сарын 23-наас 27-ны хооронд) болгож өөрчиллөө. Тиймээс 4-р сарын 1-нээс эхлэн сурагчид хуваарийн дагуу ажлын 5 хоногоор 6-р сарын 19-ний өдөр хүртэл тасралтгүй хичээллэнэ. Сурагчид маань энэ үеэр завгүй байх тул хүүхдүүдээ өдөр бүр хичээлд нь хамрагдуулахын тулд Эцэг эх та бүхэн хүүхдээ зөв хооллож, эрт унтуулж ядраахгүй байх арга хэмжээ авахыг хүсэж байна.
2. Манай сургууль нь олон улсын стандартын дагуу АНУ-ын боловсролын систем, хичээлийн календарийг мөрддөг бөгөөд Монголын Ерөнхий Боловсролын Сургуулиудаас хичээлийн жилийн үргэлжлэх өдөр олон, хичээллэх цаг нь харьцангүй урт байдаг билээ. Тиймээс Бямба гарагуудад хичээл нөхөж орохгүй, мөн 6-р сарын 19-нөөс хойш сунгаж хичээллэхгүй болохыг мэдэгдэж байна.
3. Хоёрдугаар семестрийн сургалтын төлбөрийн үнийн дүнд 10%-ийн хөнгөлөлт үзүүлэх болсныг мэдэгдэж байна. Энэхүү хөнгөлөлт нь 2-р семестерт шинээр элсэн суралцаж буй болон бусад хүүхдүүдэд ч хамаарах болно. Хөнгөлөлтийг буцаан авах эсвэл дараа жилийн суудлын баталгаанд суутган тооцуулах боломжтой.
4. Мөн 2-р семестерт автобусны үйлчилгээ авахаар бүртгүүлж төлбөрөө төлсөн Эцэг эхэд 2, 3-р сарын төлбөрийн 50%-ийг буцааж, үлдсэн 50%-ийг автобусны жолооч нарт олгох шийдвэр гаргасныг мэдэгдэж байна.
5. Манай сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн календар, сургалтын төлбөр, эцэг эх/ сурагчдын мөрдөх журмыг шинэчлэн баталж 2020 оны 4-р сарын эхний долоо хоногт багтаан эцэг эх та бүхэнд хүргүүлж сургуулийнхаа http://asu.edu.mn/ вэб сайтанд тавих болно.
Хүндэтгэсэн,
Сургуулийн захиргаа