Сургуулийн Удирдах Зөвлөлийн Гишүүд

Сургуулийн Удирдах Зөвлөлийн Гишүүд

Дугаржав Оюунсүрэн

image

Удирдах Зөвлөлийн Дарга (Ерөнхий Захирал, Үүсгэн Байгуулагч)

Хатагтай Д.Оюунсүрэн нь Олон Улсын сургууль болох Улаанбаатар дахь Америк ЕБС-н Ерөнхий захирлаар 2006 оноос хойш ажиллаж ирсэн.

Тэрээр Москвагийн Техникийн их сургуулийн Бакалавр зэрэгтэй. Нийгэм хамгааллийн яам, Худалдаа аж үйлдвэрийн яам болон Гадаад Харилцааны яаманд 17 жил ажилласан. Тэрээр 1998 оноос хойш хувийн хэвшлийн салбарт ажиллаж удирдах албан тушаалын эрхэлж байгаа юм.




Жоанна Эффа

image

Сургуулийн Удирдах Зөвлөлийн гишүүн /Бага сургуулийн сургалт хариуцсан захирал/

Жоанна Эффа нь боловсролын салбарт 30 гаруй жил ажилласан бөгөөд Канад болон олон улсын төрийн болон хувийн сургуулиудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр бага сургуульд анги удирдсан багшаар, ахлах сургуульд англи хэлний хэл зүйн хичээл зааж байсан. Мөн Канадын Нэгдүгээр Үндэстний Боловсролын сургууль болон олон улсын сурагчдад зориулсан коллежид удирдах албан тушаалд ажиллаж байсан. Тэрээр Оксфордын семинараар дамжуулан англи хэл заах институтад багш нарыг бэлдэх болон насанд хүрэгчдэд англи хэл зааж байсан туршлагатай.

Жоанна Эффа Саскачеваны Их Сургуульд боловсролын чиглэлээр бакалавр зэрэг хамгаалсан ба Саскачеваны Багш нарын Холбоогоор дамжуулан удирдлагийн манлайлал чиглэлийн хөтөлбөрт хамрагдсан. Тэрээр Канадын Саскачеван болон Альберта мужийн багшлах эрхийн гэрчилгээтэй.

2023-2024 оны хичээлийн жилийн хувьд Эффа нь Улаанбатар дах Америк сургуульд 12 дахь жилдээ ажиллаж байна.


Том Кауалоку

image

Сургуулийн Удирдах Зөвлөлийн гишүүн /Ахлах, дунд сургуулийн сургалт хариуцсан захирал/

Том Кауалоку нь Улаанбаатар дахь Америк сургуульд ажиллах хугацаандаа бага ангийн багш, дунд сургуулийн Англи хэл, Нийгмийн ухааны багш, Дунд сургуулийн координат, Ахлах дунд сургуулийн координат зэрэг хэд хэдэн албан тушаалыг хашиж байсан. Тэрээр хичээлээс гадуур хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд үүнд Destination Imagination - хөтөлбөрийн координат, MAP тест координат , World Scholar’s Cup координат зэрэг бөгөөд одоогоор тэрээр Монгол дахь анхны Скаутын BSA байгууллагын тэргүүний, УАС-ын бахархал болсон төлөөлөгч юм. Мөн тэрээр хамгийн сүүлд манай сургууль дээр болж өнгөрсөн Барууны Сургууль, Коллежийн Холбооны (WASC) дахин магадлан итгэмжлэх үйл явцыг удирдан явуулсан бөгөөд түүний удирдсан баг, тэдний хичээл зүтгэлийн хамтаар УАС нь олон улсын магадлан итгэмжлэлийг дахин 6 жил амжилттай сунгасан болно.

Техас мужийн Даллас хотоос гаралтай Кауалоку нь Канзас Веслиан Их Сургуульд боловсролын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, бага насны хүүхдийн ерөнхий боловсрол буюу цэцэрлэгээс 6-р ангийн багшлах эрхээ анх авсан. Дараа нь тэрээр Канзасын Их Сургуульд Боловсролын удирдлагын чиглэлээр шинжлэх ухааны боловсролын магистрын зэрэг хамгаалж, Цэцэрлэгээс 12-р анги хүртэлх багшлах лицензээ авсан.

Кауалокү Монголд 12 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2013 онд АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнаар ирж, 2013-2015 онд Эрдэнэт хотын 7-р сургуульд англи хэлний багш нарыг сургагч багшаар ажиллаж байсан. Тэрээр АСУ-д 8 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жил Ахлах дунд сургуулийн сургалт хариуцсан захирлаар ажиллаж байна. Тэрээр эхнэр Э.Ариунзаяа, Нани болон Үүлээ охидынхоо хамт амьдардаг.

.