Магадлан Итгэмжлэл

Америк дунд сургуулийн хамт олон бид АНУ-ын Их, Дээд, Дунд сургуулиудад Итгэмжлэл олгодог байгууллагаас хамгийн удаан хугацааны буюу 6 жилээр магадлан итгэмжлэгдсэнээ та бүхэнд дуулгахад таатай байна.
Их, дээд, дунд сургуулиудад итгэмжлэл олгодог нийгэмлэг буюу WASC (Western Association of Schools and Colleges) нь АНУ-ын Төрийн Департаментын харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг. 2017 оны 3-р сард тус байгууллагын төлөөлөгчид манай сургууль дээр 4 өдөр ажиллаж, өнгөрсөн хугацаанд сургууль хамт олон өөрсдийгөө хэрхэн хөгжүүлсэнийг үзэж харж, үнэлэлт дүгнэлт өгсөн юм.
Итгэмжлэл олгодог байгууллага нь сурагчдын амжилтыг зорилгоо болгож, ажлын төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавьж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргаж ажилласанаар сурагчид, хамт олныг хувь хүн талаас нь байнга хөгжүүлэн дээшлүүлж байдаг. Энэ нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны хэсэг билээ. Ийм үйл ажиллагааг байнга явуулж, хийсэн ажилдаа үнэлгээ өгч, дүгнэлт гаргаж байж бага, дунд, ахлах боловсролыг чанартай түвшинд эзэмшүүлэхийг өөрийгөө сайжруулах буюу хөгжүүлэх үйл явц гэж үздэг.
Америк дунд сургуульд Итгэмжлэл яагаад чухал вэ?
Сургууль өөрийн эрхэм зорилгоо сургалтын хөтөлбөрөөр дамжуулан зөв бөгөөд чанартай хэрэгжүүлж байгаагаа мэргэжлийн байгууллагаар шалгуулж магадлуулах нь зайлшгүй чухал гэж бид үздэг. Энэхүү итгэмжлэл нь сайн хөтөлбөр, сайн арга зүйг ашиглаж, сурагчдад боловсрол эзэмшүүлэхдээ олон улсын стандартаар, хүлээн зөвшөөрөгдсөн дүн үнэлгээг өгч байгааг нотлуулах нь чухал юм.
ASU-ийн аккредитацийг хэрхэн шалгах вэ
Энд дарж, “Америкийн Улаанбаатарын Сургууль” гэж бичнэ үү.
Холбоо барих:
WASC гол оффис
533 Airport Boulevard, Suite 200
Burlingame, CA 94010-2009
Утас: 650-696-1060
Факс: 650-696-1867
И-мэйл: mail@acswasc.org

Барри Р. Гроувс
Ерөнхийлөгч

Мэрилин С. Жорж
Дэд ерөнхийлөгч
- ACS WASC комиссын үйл ажиллагаа ба асуудлууд
- Бүх бүсийн сургуулиуд (анхны, бүрэн өөрийн судалгаа, дунд мөчлөг, туршилт, бодит өөрчлөлт, онцгой зочилгоо)
- Бизнесийн хэлтэс
- Номын хэвлэл, тамга, далбаа
- Бүх материалаа тээвэрлэх
- Сургалтууд
- Гомдол (Гавай, Номхон далайн арлууд, олон улсын сургуулиуд)
- Зочин хороод (Хойд Калифорни, Гавай, Номхон далайн арлууд, олон улсын сургуулиуд)
2011

2014

2017

2023

2029
