Эрхэм зорилго:
Алсын хараа:
Америк дунд сургууль нь сурагчдынхаа эрдэм мэдлэг, бие бялдар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн дэмжих, сурч боловсрох хүсэл эрмэлзлийн суурийг тавьж, мэдлэг эрэлхийлэхэд өдөөгч хамт олон байх болно.
Бидний зорилт
Америк дунд сургууль нь сурагчдаа эрдэм боловсролтой, ухаалаг сонголт хийх чадвартай, эерэг хандлагатай, өндөр ёс зүйтэй, өөрийн амьдралаа утга учиртай залж чиглүүлэх иргэд болж төлөвшихөд тусална. Бид сурагчдын бие даасан хандлагыг дэмжсэн, шаардлага өндөртэй сургалтын үндсэн болон туслах хөтөлбөрөөрөө дамжуулан сурагчдаа олон улсын их дээд сургуульд амжилттай элсэн суралцаж, даяаршиж буй нийгмийн үнэ цэнэтэй иргэд болоход бэлтгэнэ.
Сургалтын түвшинд тавигдах зорилго (ESSO’s)
Америк дунд сургуулийн сурагч нь:
Сурч боловсрохыг эрмэлзэгч байх…
- Олж авсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан өөрийн зорилгыг ухамсартайгаар тодорхойлох
- Бие даан идэвхтэй сурч боловсрох
- Сайн суралцахын тулд өөртөө байнга хяналт тавьж үнэлгээ, дүгнэлт өгөх
Бүтээлчээр сэтгэгч байх…
- Төрөл бүрийн сувгаар мэдээллийг олж авч, дүн шинжилгээ хийн, боловсруулах чадвартай байх
- Асуудлыг шийдэх, шийдвэр гаргах, зөрчилдөөнийг зохицуулах чадвартай байх
- Олсон мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг байх
Нийгмийн идэвхтэй иргэн байх …
- Хүрээлэн буй орчин, хамт олондоо санаа тавих
- Соёлын ялгаа бүхий хүмүүсийг хүндэтгэх, хамтран ажиллах чадвартай болох
- Бусдын эрх ашгийг хүндэтгэдэг байх
- Өөрийн болон бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавьдаг байх
Харилцааны өндөр чадвартай байх …
- Төрөл бүрийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан мэдээллийг уншиж, бичиж, сонсож, ойлгох болон дамжуулах чадвартай байх
- Техник технологийг үр ашигтайгаар хослуулан ашигладаг байх
- Ойлгох, эргэцүүлэн бодох чадвараа сайжруулахын тулд бусдыг анхааралтай сонсож, асуулт тавих
- Хамтын зорилгодоо амжилттай хүрэхийн тулд сургалтын аливаа арга хэмжээ, төсөлт ажил дээр багаар хамтран ажиллаж сурах
Насан туршдаа өөрийгөө дайчлагч, суралцагч байх …
- Сурч боловсрох үүрэг, хариуцлагаа ойлгож ухамсарлах
- Сурах зорилгоо тодорхойлж, дэс дараатай хөгжүүлэн, шинэчлэн өөрчилдөг байх
- Өөрийгөө боловсруулах, сорих шинэ боломжуудыг эрэлхийлдэг байх
- Зорилгоо тодорхойлох, цагаа зөв төлөвлөх, хувийн зохион байгуулалтаараа өрсөлдөх чадвартай